ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БА НУУЦЛАЛЫН БОДЛОГО

 

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Анлок вишн финанс” ХХК-ний “Unlock Finance” зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь манай компаниас таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах түүн дээр тулгуурлаж боловсруулалт хийн таньд зээл авах эрх олгох эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг болох юм. Иймд үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцахыг зөвлөж байна. Та үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн тэмдэглэгээг сонгож, өөрийн бүртгүүлсэн утасны дугаарт ирэх код буюу 5 оронтой тоо-г хүлээн авч, баталгаажуулснаар дурьдсан үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Бүртгүүлэх мэдээлэлд:

·      Гар утасны дугаар

·      Овогнэр

·      Регистрийн дугаар

·      Харилцагчийн селфи зураг

·      Харилцагчийн байршил шаардлагатай тохиолдолд (Location)

·      Утасны хадгалагдсан дугаарууд (Phone Contact List)

Анхааруулга: Бид таны хувийн мэдээлэл болох овог нэр, регестрийн дугаар, зураг, утасны хадгалагдсан дугааруудыг зөвхөн зээл олгох судлах, эргэн төлөлт зэрэг зээлийн үйл ажиллагаанд ашиглах болно

1.   Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр “Анлок вишн финанс” ХХК-нд дараах зөвшөөрөлэрхийг олгох болно.

a.   Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.

b.   Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.

c.    Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.

d.   Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Анлок вишн финанс” ХХК-ний “Unlock Finance” зээлийн аппликэйшны үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглана.

2.   Та “Анлок вишн финанс” ХХК-ний “Unlock Finance” зээлийн аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа дараах үүрэг хүлээнэ:

a.   Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.

b.   Бусдын хувийн болон санхүүгийн мэдээлэл оруулахгүй байх.

3.   Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “2.a”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд “Анлок вишн финанс” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.

4.   Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “2.b”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “Анлок вишн финанс” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаадзээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон “Анлок вишн финанс” ХХК-д учруулсан аливаа гэм хорхохирлыг бүрэн хариуцна.

5.   Анлок вишн финанс” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “Unlock Finance” зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

6.   Зээлийн нөхцөл:

a.   Зээлийн нөхцөл:

b.   Зээлийн дүн: 50,000 MNT - 2,000,000 MNT

c.    Зээлийн эргэн төлөлтТаны сонголтоор буюу 3, 6, 9, 12, 24 сар /Авч буй зээлийн дүн болон бүтээгдэхүүний төрлөөс хамаарч/

d.   Мөн та ямар ч хугацаатай зээл авсан тухайн зээлээ 0-2 удаа сунгах эрхтэй.

e.   APR: 0% - 36%

  1. Анлок вишн финанс” ХХК-ний “Unlock Finance” зээлийн аппликэйшний эрхүүрэг.

a.   Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Монгол улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах;

b.   Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;

c.    Анлок вишн финанс” ХХК нь дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд, хэрэглэгч:

                                                i.        Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;

                                              ii.        Зээлийг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;

                                             iii.        Худал мэдээлэл өгсөн;

                                             iv.        Хууран мэхэлсэн;

                                              v.        Анлок вишн финанс” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан;

                                             vi.        “Unlock Finance” зээлийн үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;

                                            vii.        Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;

                                          viii.        Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн зээлийн эрхийг хаах, шаардлагатай тохиолдолд зээлийн эрхийг түр хаах болон цуцлах;

8.   Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны “Unlock Finance” зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

9.   Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “Unlock Finance” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Цаашлаад хувийн болон барьцааны мэдээллийг үнэн зөв гэдгийг хурууны хээ уншигч төхөөрөмжид хурууны хээгээ уншуулан баталгаажуулна. Хэрэв “Unlock Finance” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд “Анлок вишн финанс” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Таны хохирлыг “Анлок вишн финанс” ХХК-ний зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.

Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, “Unlock Finance” зээлийн аппликэйшнийг ашигласан нь та болон “Анлок вишн финанс” ХХК-ний хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл “Анлок вишн финанс” ХХК нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар “Анлок вишн финанс” ХХК-ний эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.

анхаарна уу.Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.